Хайрт блог минь сайн уу? Харин би нь тийм ч сайн биш л байна. Хамгаас хайрт аав минь хорвоогийн мөнх бусыг гэнэт үзүүлэн гэнэн хонгор, эрх дураараа би гэдэг хүн хажууд сүндэрлэх уул нурхад талд хийсэх хамхуул шиг л болсон мэт байна даа. Гэхдээ яагаад ч юм ойрын нэг жилээс би нэрээ энэ 2 минь байхгүй болчихвол яана гэж бодогдож байлаа ер нь ч иймэрхүү зүйлс миний найз нарт тохиолдож эхлэхэд айдас төржил байсан. Гэнэтийн зүйлс гэнэтийн бөгөөд нэн цочирдом санагдана. Тэр нэг өдрийн орой аавтайгаа сүүлийн удаа ярьсан яриагаа бодож, тэгхэд л охин нь аавдаа очихгүй яав даа гэж халаглаж, хамгийн сүүлд хорвоогийн агаараас эцэсийн удаа амьсгалах мөчид хүртэл буруугаар бодож байсан өөрийгөө уучлаж чадахгүй нь дээээ..... Аав минь та хорвоод хийхийг зорисон ажлаа хийж чадаа болов уу? Хийлгүй үлдсэн ажил нь биднийгээ хань ижил үр хүүхэдтэй болохыг харах л байсан болов уу даа гэж бодогдоно. Танийхаа надад хэлдэг байсан үг бүр сургааль захиас байсан шиг одоо санагдах юм. Мөн ч гэнэн, ойворгон, зовлон, уй гашуугийн амтыг мэдрээгүй л байж дээ би чинь. Би саяхан л таныгаа загнаж, таниараа загнуулж суусансан, араас минь залгаж гэртээ эрт ирээрээ, машинаа болгоомжтой бариарай гэх мэт хэлдэг таны надад улиг болдог үгс үнэхээр үгүйлэгдэж байна. Жаргалдаа ташуурсан би танийгаа мөнхийн юм шиг бодож бодлоггүй үг хэлж, уурлуулж байсан бол аав минь та тэнэгхэн охиноо уучлаарай. Охин нь танийхаа нэрийг хугалахгүйг хичээн таны бодсоныг бүтээж санасаныг гүйцэлдүүлхийг зориноо. Охиныхоо огцом ууртайг та мэднэ дээ алдаа хийхгүйг аль болох хичээнээ. Та минь бурхны орондоо тайван суугаарай. Хайрт охиноос нь хэлж чадаагүй сүүлчийн үгээ хэлэхэд ХАЙРТАЙ ШҮҮ БАС УУЧЛААРАЙ.

No comments:
Post a Comment