Блог хөтлөгч миний төрсөн өдөр удахгүй болохнээ. Тэртээ 23 жилийн өмнө Эжий бид 2 Алтайн уулсаас онгоцоор ирж налайхад өвөлжөөд 1р эмнэлгийн үүдэн дээр ээж минь унтлагынхаа хувцастай үлдэх хүртэлээ бас нилээдгүй эмнэлгээс эмнэлэг рүү пасс-лагдан эмч нарийн хоорондох теннисний бөмбөг болж байж одоо нураагдсан 1р төрхөд ирж төрж байжээ. Ингээд нэг хүн болсоноос хойш инээд хөөр, баяр гунигтай 23 жилийг туулжээ. Хархад 23 хүрч байгаа хэдий ч дотор оюун ухаандаа дөнгөж 20 хүрч байгаам шиг байдаг би гэдэг хүн хүн бүрийн өөрийн насандаа мэдсэн байдаг зүйлсийг дандаа хожуу ойлгож ухаардаг хүн юм шиг. Бага байхдаа хөлд ч эрт орж хэлд ч эрт орон юм болгоныг хурдан ойлгож хийдэг байсан гэдэг гэхдээ одоо хархад дүүтэй болохдоо бэлдээд амиа аргалах чадвараа байгалийн инстиктээрээ хийж байсым шиг байгаан.
Жоохон том болоод хавь ойрын хүүхдүүдийн тухайн үедээ тренд болж байсан зүйлээс байнга л хоцорч хажуугаар нь тоохчгүй өнгөрдөг байсан даа. Нэг зун хотод очиж амарчхаад ирхэд манай байрныхан бүгд резинэн бөмбөгөөр тоглоод сурчихсан байсансан тэр үед тоглож сурий гэж ерөөсөө ч бодож байгаагүй. Бас нэг удаа зусланд амарчхаад ирхэд манай байрныхан сагсан бөмбөг гээчийг эр эм хөгшин залуугүй л тоглож байлаа би тэд нарыг 7 хоногийн дотор яаж ийм сайн тоглоод сурчихдаг байнаа л гэж гайхдаг байж билээ. Гадуур иймэрхүү байхад сурлагын тал дээр би гэдэг хүн хүрдийг 2 ангид даалгавараа хийх гээд ээжээс асуугаад ойлгох хүртлээ учрыг нь ерөөсөө ч ойлгодоггүй байж билээ.Дунд сургуульд тооны гүнзгий ангид сурч байгаад дахиад л нэг дүрэм ойлгохгүй хоцрогдолд орход ээж намайг хажуудаа суулгаад яг 3 өдөр 2 шөнийн турш 300-д бодлого бодуулж байж хоцрогдлыг минь арилгаж байж билээ.Миний хувьд математик гэдэг асуудал ээжээр л дамжиж байж амжилтанд хүрдэг хичээл байсан. Би хэтийдсэн онц сурлагатан юм уу, юм ойлгодоггүй муу сурлагатны аль ч нь биш би зүгээр л дундаж сурагч л байсан.
Ахлах сургуульд өсвөр насны амьдрал ихэнхдээ явагдсан гэхүү дээ ккккк Гэр бүлийн байдал нэг хэсэг хэцүү байсан бүх зүйл л төвөгтэй уур хүргэмээр байж билээ. тухайн үед хажуунаас туслах хүн хамгийн их хэрэгтэй байсан санагддаг. Хичээлдээ ирхэд харц нь доош нь хийсэн янзтай хэдэн багшийн хичээлд сууна, хариад гэр орны таагүй байдал хүлээж байдаг. Энэ үедээ найз нөхдийнхөө туслалцаатай даван туулсан гэхүү дээ. Төгсөөд барилгын инженер болно гэж гэрээс шалгалтын хуудсаа бариад гарсан хүн орой нь зургийн шалгалт өгөх болсоор гэртээ орж байж билээ. Зургийнхаа шалгалтыг өгөөд дизайны хуваарь аваад эхний хичээлүүддээ суух үед миний ахлах сургуулийн шуурганы үе дууссым даа. Уран зураг , хар зураг хэзээ ч албан ёсоор үзэж сонирхож байгаагүй надад бол бүхэл бүтэн урлагын цочир сонин сонирхолтой ертөнц хүлээж байсан. Яван явсаар их сургуульдаа дуртай зүйлтэй болж байж дээ би~ Үүнээс хойш сургуулиа төгсөж хүмүүсийн хэлдгээр насанд хүрсэн хүн болжээ. Том хүн гэдэг миний хувьд ээж аав, багш гэдэг хүмүүс байсан. Одооноос харин би өөрийнхөө хийсэн болгонд өөрөө хариуцлга хүлээж эхлэнэ.
23 наснаас хойшхи амьдрал минь хайраар бялхаж, үнэнч анд нөхдөөр хүрээлүүлэн, зөв шудрага үйлсээр дүүрэн, эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байж амжил бүтээлээр дүүрэн, эрүүл чийрэг инээмсэглэлээр дүүрэн байхыг өөрөө өөртөө ерөөе!!! :-)

No comments:
Post a Comment