Би бол бяцхан мөрөөдөгч. Зүгээрчгүй залхуу мөрөөдөгч тийм болохоор л мөрөөдөгч гэж байгаам. Би юмыг маш детальчлан төсөөлдөг тэгсэн хэрнээ яг хийх дэрээ өөртөө итгэдэггүй дотроо за болидоо чи тэгээд яг хийх гээд байгаа муу гэж боджоон. Хүмүүс намайг дүгнэхээс өмнө өөрийгөө дүгнээд шантардаг. Бага байхдаа бодсоныхоо араас яваад л байсан санагдхын хэзээнээс бусад хүмүүсийн бодол чухал болчихов доо.
За хамгийн тэнэг хэсэг нь би хийсэн зүйлээ маш сэтгэлээсээ хийгээд л үзүүлэхэд намайг магтчих л юм бол миний бүх сонирхол буурчихдаг тэгээд цаашаа хийхээс ч дургүй хүрдийн. Ер нь хараад байхад би ч хүнээр нилээн чичлүүлж байхын бол л юм хийдэг хүн шиг байгаа юм. Бас энэ олон жил сурсан юмандаа би хэзээ ч итгэдэггүй надад бол заасан сурсан гэхэд итгэмээргүй л санагддаг. Зарим хүмүүсийн сурсандаа маш итгэлтэй байгаад би атаархдаг гэхүү дээ. Ер нь тэгээд эрдэмд оройгүй гэдэг үг үүү ииий .
Өөр нэгэн зүйл гэвэл миний санах төхөөрөмж үнэхээр муу. Мартамхай гэж намайг л хэлэх байх хааяа өвчин байх гэж ч айхын. Надад сэтгэгдэл төрүүлж чадаагүй хүний царай ч юм уу юу ч юм бүгдийг мартдаг. Авууштай ч чанар юм уу. Зөөз эдгээр зүйл намайг бий болгодог миний дургүй талуудын минь нэг хэсэг ккккккккккккк. Ингээд бичсэн санаа амрав :)

No comments:
Post a Comment