Ухаантай мэргэдийн үгс
Оройд орох тус мэт өдөр ч бий
Олгойдон залгилах ус мэт өдөр ч бий
Урагшгүй нэгнээс гарах урамгүй хэдэн үгс
Ухаанд минь хаяа үнэн мэт тусах өдөр ч бас байх
Хайхрамжгүй хэлсэн хэдэн үгс нь
Хаяа дотор минь боддогдох цагт
Ховор ухаант мэргэдийн
Хосгүй үгийг уншиж би цэлмэюү
Хүмүүний ухаан нь биеийн их багад бус
Хүлээцтэй нэгний бодолтой үгэнд нуугдах нь
Хооронд хэлэлцэх хэдэн үгс хүртэл
Хоёрын сэтгэлийг хутгах хор мэт болох өдөрт харагдана
Хэдий хэдэн үгс сэтгэлийг бүрэн нээхгүй ч
Хэнэггүй үгс урвуу харах толь адил
Сэтгэлийн дүрсийг үл ойлгон
Сэвтүүлж нэгнээ гомдоож мэднэ
Гомдоохоо мэдсээр чи жадыг ирээр нь шидэх нь
Жартгалтай өдрүүдээ гэмшлээр халхлахтай зүйрэлюү
Аяа нэгэнт одсоны араас чи
Цэцэг барин гүйсэнч
Үл тайтгарах гансралд
Өөрийгөө барьж өгөх бус уу
Үг чи ирэлсэн цэцгийн иш адил юм
Чамаар би цэцгэн титэм сүлжин
Толгойндоо чимэг хийе
Чамаар би ирэх хурыг хаан
Шүхэр хийн барья
Чамайг би бусдыг гэмтээхээс хамгаалж
Хоол болгон шүлсээр даран залгилюу!!! /by me/

Waaa, yasan goe shyleg ve... Ygeeree titem hiij zyy, zalgilaad bval uuruu hordon shyy :P
ReplyDelete