Миний бие өөрийгөө аялалаас олж авдаг өвөрмөц сонирхолтой хүн билээ. Зурган дээр байгаагаас илүү бодитоор мэдрэх мэдрэмж гэдэг надад маш их таашаал өгч байдаг юм байгаан. Эцэг эх маань бага байхын л хөдөөгөөр аялах дуртай улс байлаа ккк зун болохоор л өнөөх тогтсон заншил, товлосон ёсоороо хамаг юм аа ачаад л хөдөөгөөр явж өгнө шүү дээ. Бага байхад бол дуугүй л суугаал замдаа үхтлээ тоглоод л явдаг л байлаа. Жоохон ухаан ороод эрхийн цагт хот хүрээ найз нөхөддөө хоргодоод бөөн юм болж байж явдаг болсон юм. Харин сүүлийн үед хаашаа явхуу гээд л явдаг болсон доо. За тэгээд замд ядрах, ялаа шумуул , ариун цэврийн асуудал бол бас хэцүү хэцүү ккк Олон жилийн аяллын туршлагаараа болгоод л байдгын.
Би бээр майхан барих ачаа бараагаа буулгаж хураах сүүлийн үед машаан барих зэрэгт нилээн гаршаад байгаамаа кккк Хаа очиж бас пий паа гээд байх нь гайгүй ээ тэхдээ л асуудал бий бий.За тэгээд илүү үгийг өгүүлэлгүйгээр энэ зуны хэдэн зургаас орууллаа. :P
За энэ бол кидан гүрний үеийн хар бухын балгас хэмээх газар. Ууг нь бид нар Цогт тайжын цагаан өргөө ч билүү тийм газар хайж яваад тэгээд нэг мэдсэнд андуурч ирээд кккк
Хөөрхий энд нэг шонхор шувуу шархадцан байсан. Тэгсэн ойр хавиар бас нэг шонхор нисээл байсан аавын хэлснээр шонхор шувуу амьдарлынхаа турш ганцхан хостой байдаг гэсэн бодуул хос нь байсым шиг байна лээ. кккк
Өгийн нуур байна уу даа дээрхи зурган дээр. Цагтаа загас гэж ээмр их ус гэж овоо байсан гэсэн ойрын жилүүдэд багасаж байгаа гэсэн. Загасчдын мөрөөдөл болсон газар гэсэн
За энэ хавиар зам буруу заалгаж явж байгаад хэдэн буган чулуун хөшөөтэй таарсын.
Тэлмэн нуурын хөвөөгөөр бороон дунд явж байгаад машиныхаа толин хартал ардхан тал солонго гарсан байхыг харсан. Маш тодтэгээд бүтэн солонго болохоор бууж жаал зураг авсан.
Энд нэг хоног төөрүүлсэн газар байна
Хяргас нуур
За энд өвөөгийн хамаатныхаар хэсээд кк тэгэд баахан уулын энгэр бэлээр явж байгаад буух гэсэн нэг ийм хавцлаар орсын сонин содон санагдажүүлээ
Хавцлаас гараад хархаад тээр тэнд Увс нуур цэнхэрлэж байна даа . Ойрхон байна гэд давхисан чинь 40-д км давхичдымдаа
Увс нуурааа ~ гэж кк энд баахан шумуултай наадамдаж хоносон
Зэ энэ бол Монголын Шьевцар гэгдэх Хөвсгөл нуур байна даа сайхан газар шөө
Энэ нуурыг юу гэдэг гэлээ байз холоос номин цэнхэр өнгөтэй харагддаг цэвэр устай нуур гэжийсан гого өнгөтэй байгааз
Кккккк зө тэгээд зөндөө зурагныха захаас нь л тавилаа.... Монгол нутаг минь ч үнэхээр сайхан шүүүү.
Mongoloor ayalaj yzeegyi nad shig hynd estoi heregtei medeelel zuragnuud bn sho...
ReplyDeleteyostoi saihan yumaa mongoldoo ochihooroo zaaval ene gazaruudiig uznee. thanks babe
ReplyDelete